Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус яам монголчууд нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээрээ саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байх ёстой хэмээн үзэж байгаа юм. “Хос бичигтэн яам” хөтөлбөрийн хүрээнд тус яам албан хаагчдынхаа үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлж албан хаагч бүр “Хос бичигтэн” болохоор тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж байгаа аж. Мөн үүний зэрэгцээ харьяа байгууллагуудынхаа хаягжилтийг нэгдсэн стандартаар үндэсний бичгээр бичих ажлыг эхлүүлжээ. 2021-2024 онд Соёлын яамнаас монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэх, толь бичиг хэрэглэн монгол хэл, бичгээрээ зөв сайхан бичих зэрэг олон олон шат дараалсан ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна