НАСА АСТЕРОИДЫГ ЗАМААС НЬ УНАГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Дэлхийд 3 years, 9 months өмнө

НАСА ирээдүйд дэлхийтэй мөргөлдөж болзошгүй астероидын замыг өөрчлөхөд хэрэг болох технологийг турших сансрын хөлөг хөөргөх гэж байна. НАСА-гийн Дарт судалгааны баг дэлхийг чиглэн ирж буй асар том сансрын чулуулгийн замыг өөрчлөхөөр төлөвлөөд байгаа юм. Сансрын хөлөг Диморфос хэмээх биетийг мөргөж, түүний хурд болон замыг нь хэр их өөрчлөх боломжтойг тогтоох юм байна. Хэрэв хэдэн зуун метрийн хэмжээтэй сансрын хог хаягдал манай гарагтай мөргөлдвөл томоохон сүйрэлд хүргэж болзошгүй юм. Тиймээс энэ туршилт нь дэлхийг хэрхэн хамгаалах талаарх хүн төрөлхтөний  анхны оролдлого нь байх юм. Гэхдээ энэ туршилтаас үүдсэн ямар нэгэн аюул занал учрахгүй аж. “Дарт нь Диморфосын тойрог замын хугацааг бага зэрэг өөрчлөх болно. Астероидыг урьдчилан мэдсэн тохиолдолд энэ нь чухал шаардлагатай байна" гэж НАСА-гийн гаригийн хамгаалалтын зохицуулалтын албаны ажилтан Келли Фаст хэлэв.

Лхагва гарагийн өглөөний 06:20 цагт Дарт сансрын хөлөг тээсэн Falcon 9 пуужин Калифорни дахь Ванденберг сансрын хүчний баазаас хөөрнө.

Астероидууд бол Нарны аймгийн үлдэгдэл чулуулагууд юм. Нарыг тойрсон сансрын чулуулгийн зам дэлхийнхтэй огтлолцох ховор тохиолдолд хоёр биет мөргөлдөж болзошгүй гэж үзэж байгаа юм 325 сая долларын  (240 сая фунт стерлинг) үнэтэй Дарт даалгавар нь бие биенээ тойрон эргэдэг хос астероидуудыг онилно. Дидимос гэж нэрлэгддэг хоёр биетийн хамгийн том нь 780 метр өргөн, харин түүний жижиг хамтрагч Диморфос нь 160 метр өргөн юм байна.

Диморфосын хэмжээтэй объектууд ердийн цөмийн бөмбөгөөс хэд дахин их эрчим хүчээр дэлбэрч, хүн ам суурьшсан бүс нутгийг сүйрүүлж, хэдэн арван мянган хүний ​​амь насыг хохироох аюултай юм.. 300м ба түүнээс дээш диаметртэй астероидууд тив даяар сүйрэлд хүргэж болзошгүй бол 1км-ээс том нь дэлхийг сүйрэлд хүргэх эрсдэлтэй аж. Дарт хөөргөсний дараа тэр эхлээд дэлхийн таталцлаас зугтаж, нарны эргэн тойронд өөрийн тойрог замыг дагана. Дараа нь 2022 оны 9-р сард дэлхийгээс 6.7 сая миль зайд ойртож буй хоёр биетийг онилон зогсоох аж. Ингэхдээ Дарт нь "сарны" Диморфос руу 15,000 миль (6.6 км/с) хурдтайгаар цохилт өгнө. Энэ нь объектын хурдыг секундэд миллиметрээр өөрчлөх ёстой бөгөөд энэ нь эргээд Дидимосыг тойрсон тойрог замыг өөрчлөх юм байна. Энэ нь бидний хувьд маш бага өөрчлөлт мэт санагдаж болох ч ирээдүйд дэлхийтэй мөргөлдөж болзошгүй объектыг замаас нь зайлуулахад хангалттай нөлөөтэй юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв