БОЛГАРТ АВТОБУС ОСОЛДСОНЫ УЛМААС 46 ХҮН, ТҮҮНИЙ ДОТОР 12 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Болгарын баруун хэсэгт автобус осолдож, шатсаны улмаас 46 хүн амиа алдсаны 12 нь хүүхэд байна гэж албаныхан мэдэгдлээ. Уг хэрэг орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд нийслэл Софи хотоос баруун өмнө зүгт орших хурдны замд болсон байна. Уг автобус Хойд Македон улсад бүртгэлтэй байсан бөгөөд Туркийн Истанбул руу аялаад буцаж явсан жуулчид голдуу зорчигчид явсан байна. Автобусны ослоос долоон хүн амь гарсан ч ,их хэмжээний түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгджээ. Ослын газар дээр очиж ажилласан Болгарын Дотоод хэргийн сайд Бойко Рашков “ Хохирогчид маш их түлэгдсэн "аймшигтай дүр зураг" угтсан” гэжээ. Дээрх аймшигт ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Болгарын албаныхны мэдээлснээр автобус хурдны замаас гарч, ослын хаалтны 50 метр (164 фут) хэсгийг цөмлөсөн боловч энэ нь гал гарахаас өмнө эсхүл дараа нь болсон эсэх нь тодорхойгүй байна.

Хэргийн дараах гэрэл зургуудад замын хашлага унасан байгааг харуулсан байна.

Осолд өөр машин өртөөгүй аж. Осол болсон газрын ойролцоох Перник тосгоны захирагч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд  хурдны замын энэ хэсэгт байнга осол гардаг байсан тухай ярьжээ.. Одоогоор хохирогчдын нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч тэдний дунд 20-30 насны олон залуус байгаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Амьд үлдсэн хүмүүсийн нэгтэй ярилцсан Македонийн Ерөнхий сайд Зоран Заев “ Дэлбэрэлтийн чимээнээр сэрэхэд зорчигчид унтаж байсан гэж ярьсан”  хэмээжээ. Тэр зургаан хүний ​​хамт автобусны цонхыг хагалж өөрийгөө аварч чадсан гэж Болгарын хэвлэлд ярьжээ.Түүний хэлснээр уг автобус Европт аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын “Беса Транс” компанийнх байжээ.Мөрдөн байцаах албаны дарга Борислав Сарафов ослыг одоогоор жолоочийн ​​буруутай үйлдэл, эсвэл техникийн гэмтлээс болж гарсан гэсэн хоёр хувилбар байгааг мэдэгджээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв