АИ-92 БЕНЗИНИЙ ҮНЭ ААЖИМДАА НЭМЭГДЭХ ҮҮ?

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

2021 оны 11 сарын байдлаар шатахууны  хилийн үнэ тонн тутамд 830 доллар байгаа ба жижиглэнгийн хилийн үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Энэ үнэ дээр гаалийн албан татвар, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны нийт өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа юм.

Иймд цаашид шатахууны үнийг зах зээлийн горимоор явуулж, үнийг үе шаттайгаар чөлөөлөх хамтарсан зөвлөмжийг гаргажээ. Гэхдээ иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүйгээр аажмаар зах зээлийн ханштай уялдуулан өсгөх юм байна. Өөрөөр  хэлбэл, төр оролцохгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас импортлон борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцох автомат үнийн тооцоолол гаргасан юм. Мөн үнийн өөрчлөлт нь нийт үнийн дүнгийн 5% буюу ойролцоогоор литр тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн заагийг тогтоох саналыг  дэмжжээ. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлд савлахгүйгээр аажмаар өсгөж, бууруулах автомат үнийн тооцоолол руу шилжиж байгаа юм байх.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсад нийлүүлэгдэж буй шатахууны хилийн үнэ нэмэгдсээр байгаа бөгөөд тухайлбал, 2021 онд АИ-92 автобензин 71.3 хувиар, ДТ 59.6 хувиар өссөн байна.

 

 

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв