Баруун Европын зарим хэсэгт ковидын халдварын түвшин огцом нэмэгдэж эхэлсэн байна. Энэ нь шинэ хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтооход хүргэж байгаа юм. Их Британид ч ийм нөхцөл байдал нүүрлэж магадгүй. Гэхдээ тус улс өнөөдөр Европыг хамраад буй цар тахлын ээлжит давлагаанаас зайлсхийж чадна гэдэгт итгэх хэд хэдэн шалтгаан бий. Учир нь Их Британи, тэр дундаа Англи Европын улс орнуудаас түрүүнд хөл хориог цуцалсан. Аль 7-р сарын дундуур Англи хөл хориог цуцалсан бол Европын зарим хэсэгт намар болтол хатуу хязгаарлалтын дэглэм хэвээр үйлчилсэн юм. Их Британи улсын тухайд урин дулаан улиралд илүү халдвартай Альфа, дараад нь Дельта хувилбарт өртөөд өнгөрсөн нь энэ өвөл халдварын давалгаа дахин дэгдэхээс хамгаалж, цар тахлын хямралаас зайлсхийх боломжийг бий болгож байна гэж судлаачид үзэж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна