Гренланд бол Данийн хаант улсын харьяанд байдаг автономит нутаг юм. Тэгвэл 1951 онд нийгмийн бүтэлгүй туршилтын золиос болсон Гренландын уугуул 6 иргэн Данийн төрөөс нөхөн төлбөр шаарджээ. Өдгөө 70 нас давсан Инуитүүд нь "Бяцхан Даничууд" төслийн хүрээнд хар нялхдаа гэрээ орхисон 22 хүүхдээс амьд үлдсэн гишүүд юм. Тэд хожим Гренландад буцаж ирсэн ч гэр бүлтэйгээ дахин хэзээ ч уулзаж чадалгүй асрамжийн газар очжээ. Өдгөө амьд сэрүүн буй зургаан хүнд тус бүр 28,200 фунт стерлинг буюу 37,800 долларыг тэдний өмгөөлөгч Данийн Засгийн газраас нэхэмжлээд байгаа юм. Данийн эрх баригчид одоогоор энэ асуудлаар олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ өнгөрсөн жил Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен улс орныхоо өмнөөс тэдгээр иргэдээс албан ёсоор уучлалт гуйсан билээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна