АВСТРАЛИЙГ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ БАЙЛДАН ДАГУУЛАГЧ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Хэдхэн хоногийн өмнө Heesco Town-Yarram төслөө дуусгаж, Австралид ирсэн анхны Монгол хүний түүхийг хананд мөнхөлсөн тэрээр дараагийн том төсөлдөө оржээ.

Монгол хүний зүрхэнд Нацагдоржийн “Миний нутаг” хадаастай байдаг бол Австраличуудын зүрхэнд Dorothea Mackellar-ын My Country шүлэг бичээстэй байдаг. Энэ шүлгийг яруу найрагчийнх нь хамт яг өөрийнх нь гар бичмэлээр 30 метр өндөр Silo дээр зураад дуусах гэж байна. Өнгөрсөн онд Heesco Town-Yarram төсөл түүнд Australian Street Art Awards 2020 Gold winner шагналыг авч ирсэн бол энэ жил My country зургаараа энэ award-д дахиад хүч үзэх гэж байна. Австралид ирсэн анхны монгол хүн хэн байв, хэзээ яаж ирсэн, түүний үр сад нь одоо хаана хэрхэн амьдарч буй талаар Heesco багагүй судалжээ. Энэ тухайд бид маш тодорхой ярилцсанаа дараагийн дугаарт хүргэх болно. Энэ сэдвийг үргэжлүүлэн SBS Mongolia ч эрэл хайгуулж хийж, хэд хэдэн тусгай дугаар хийхээр ажиллаж байна. Дараагийн дугаарт Австралид ирсэн анхны Монголчууд буюу Mongolian Anzac сэдвээр ярилцах болно. 

Эх сурвалж: SBS Mongolia   Ж.Ундрахбаяр

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв