ДАЛАЙН ЗАХИРГААНЫХАН ДАЛАЙ ЭЭЖИЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Дотоод гадаадын жуулчид олноор цугларч усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг гол бүс нутаг болох Хөвсгөл, Өгий зэрэг нуурын усанд хог хаяхгүй байх, завиндаа шатах тослох материал хийх явцдаа далайн усанд дуслыг ч унагахгүй байх тал дээр завьчдад болон иргэдэд тогтмол заавар, зөвлөмж өгч хяналтыг хэрэгжүүлдэг байна.

Эрэг хавийн цэвэрлэгээг энэ 9 дүгээр сарын 6-7-нд зохион байгуулж усны хаялгаар гарч ирсэн хог болон далайн түрлэгээр усанд орж бохирдол үүсгэдэг эрэг дээрх хогийг зайлуулсан байна.

Цэвэрлэгээний явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, маш их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ гаргаж авчээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна