ХЭҮК-ООС 2-3 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

Халуун сэдэв 3 years, 9 months өмнө

Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт явж чадахгүй байгаа 2-3 насны 3,500 орчим хүүхэд байна. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн цэцэрлэгүүд болон төрийн бус байгууллагаас ХЭҮК-д ханджээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар 19-ний өдрийн Ковид-19 цар тахлын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам нь хууль зөрчиж байна гэсэн гомдлыг дээрх байгууллагуудаас Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн байна. 

Үүний дагуу тус байгууллагаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмжид, 

"Монгол Улсын "Ковид-19" цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байна. Гэвч уг журам нь 3500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боложгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөв" гэжээ.                      

Мөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэжээ. 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв