"PFIZER" КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЭМЭЭ 95 ОРОНД ХЯМД ҮНЭЭР НИЙЛҮҮЛНЭ

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

АНУ-ын Файзер компани "Эм үйлдвэрлэгчдийн сан"-тай гэрээ байгуулж, бага, дунд орлоготой 95 оронд коронавирус эсрэг эмээ нийлүүлэхээр болжээ. 

Энэ тухай Файзер компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла "Бүх хүмүүс хаана амьдарч байгаагаас үл хамааран шинжлэх ухааны ололт амжилтад хүрэхийн тулд ажиллах ёстой" гэжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн эм нь эмнэлзүйн туршилтын хоёр дахь шатанд эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж байна гэж өмнө мэдээлж байсан. Түүнчлэн Файзер компаниас АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газарт судалгаагаа хүргүүлж шинэ эмээ яаралтай хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, шинэ эмийг гурван шахмалаар өдөрт хоёр удаа уух юм байна. Оны эцэс гэхэд Файзер компани 180 мянга гаруй тун эм үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд тунг 50 саяд хүргэх юм байна. Шинэ эмийг шинж тэмдэг илэрч эхлэх үед эсвэл халдвартай хүнтэй хавьтал болсныхоо дараа уухыг зөвлөж байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв