Урд хил дээр үүссэн тээвэр ложистикийн гацаанаас үүдэн бараа бүтээгдэхүүний, тэр дундаа барилгын материалын үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрсэн. Үүнээс шалтгаалан шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын үнэ зэрэглэлээсээ шалтгаалан хамгийн доод тал нь мкв нь 1,8 сая төгрөг болсон бол орон сууцны томоохон төслүүдийн захиалга авах үнэ 4,2 сая төгрөг болж огцом нэмэгдсэн. Үнэ ийн тэнгэрт хадах болсон гол шалтгаан нь барилгын гол орц болсон арматур цементийн үнэ өссөнтэй холбоотой юм. Хэдийгээр хөөсөнцөр, хавтан, хар панер гээд зарим нэр төрлийн барилгын материалын үнийн хөөс хагарч байгаа ч арматурын үнэ дорвитой буураагүй байна. Тухайлбал 1 тн нь 1,7 сая төгрөгийн үнэтэй байсан Арматурын үнэ 3.1 сая төгрөг болж бараг 2 дахин нэмэгдсэн ч өөөдрийн байдлаар дөнгөж 2.8 сая төгрөг болж буурчээ. Ийм байхад орон сууцны үнийн хөөс мөддөө хагарахгүй нь бололтой
Одоогоор сэтгэгдэл алга байна