Энэ оны дөрөвдүгээр сард 56 настай Линда Салмон хэмээх эмэгтэй Ковид тахлын үеэр сэтгэл санаа нь хэт айдас түгшүүрт автсаны улмаас амиа хорложээ.
Түүний нөхөр Дэвид эмэгтэйчүүдийн цэвэршилт нь амиа хорлох бодол төрөхөд хүргэдэг гэдгийг огт ойлгоогүй явсандаа харуусаж байгаагаа хэлсэн байна.
Баруун Йоркшир мужийн Кэйгли хотын иргэн Салмон хэлэхдээ: "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн бие махбодид илрэх шинж тэмдгүүдийг таньж болох ч сэтгэцэд нөлөөлөх шинж тэмдгүүд нь нуугдмал байдаг" тухай ярьжээ.
Тэрээр ВВС-ийн "Хойд зүг рүү хар" нэвтрүүлгийг үзээд л цэвэршилт нь эмэгтэй хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг ойлгосон гэжээ.
Үнэнийг хэлэхэд би цэвэршилтийн үед эмэгтэй хүний сэтгэл санаа дундуур болж, тогтворгүй болдог гэдгийг эрт мэдсэн бол эхнэрээ амиа хорлоход хүргэлгүй аварч чадах байсан гэжээ.
Цар тахлын хөл хорионы үеэр хХатагтай Салмон супермаркетад ажилладаг байсан ч Ковидоор өвдөж магадгүй гэж сэтгэл нь зовнисноос ажлаасаа гарч, улмаар хэд хоногийн дараа амиа хорложээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна