МЬЯНМАРЫН ШҮҮХ АНУ-ЫН СЭТГҮҮЛЧИД 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Мьянмарын цэргийн шүүх АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстерт 11 жилийн хорих ял оноолоо. Фенстерийг цагаачлалын хуулийг зөрчсөн, хууль бусаар эвлэлдэн нэгдэж, цэргийн эсрэг үзэл санааг өөгшүүлсэн хэрэгт буруутгажээ. Энэ долоо хоногийн эхээр түүнийг дээрх хэргээс гадна үймээн самуун дэгдээсэн, терроризм гэсэн хоёр ч нэмэлт хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял тулгаад байна. Түүнийг арваннэгдүгээр сарын 16-нд шүүнэ. Frontier Myanmar онлайн сайтын ерөнхий редактороор ажиллаж байсан 37 настай Фенстер анх тавдугаар сард Янгон хотын олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдсан юм. Тэрээр хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтийн дараа баривчлагдсан орон нутгийн олон арван сэтгүүлчийн нэг юм. АНУ сэтгүүлчийг суллахыг Мьянмарын цэргийн засгийн газраас шаардсан ч тус улсын цэргийн төлөөлөгч Фенстерийг баривчлах шаардлагатай гэж мэдэгджээ. Одоогоор АНУ уг шийдвэрийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв