“ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” ЗӨРЧСӨН 45 АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалт хийж байна. Мөн аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж байгаа ажээ. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлжээ. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой юм байна. Аравдугаар сарын 1-нээс хойш 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаанаар 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлажээ.

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв