Дүүрэг бүр барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг хотын дарга санууллаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөлт хийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын түр хашааны стандартыг хангуулан, норм дүрэмд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна