БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРЧИН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАВ

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтаж байна.

Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм.

Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоо.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв