Хэнтий аймгийн Дадал, Өндөрхаан суманд баригдаж буй нисэх буудлууд ирэх онд ашиглалтад орно.
Тус бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дээрх хоёр нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг энэ онд эхлүүлжээ. Мөн манай улс гадаадаас дамжин өнгөрөх агаарын хөлгийг яаралтай буух үеийн төлбөр авдаг ч зүүн бүсэд тийм боломж байдаггүй байсан байна.
Дадал сумын нисэх онгоцны буудлын хувьд, улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж байна. Харин Өндөрхаан сумын нисэх буудлыг 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна