НӨАТ-ын 2021 оны гуравдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ. Энэ улирлын хувьд урьдчилсан байдлаар 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлэхийг Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оржээ. Иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2021.10.16-наас 2021.10.21-ний өдрийг дуустал хугацаанд ebarimt системээр хандан хүсэлтээ илгээн төлөх боломжтой аж.
Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарах аж.
Одоогоор сэтгэгдэл алга байна