МОНГОЛ ХЭЛНИЙ “ТОЭФЛ” ШАЛГАЛТТАЙ БОЛНО

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

БШУЯ-ны дэмжлэгтэйгээр "Монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалт" төсөл  хэрэгжиж эхэллээ. Гадаадын их, дээд сургуульд элсэхийн тулд тухайн орны хэлийг зайлшгүй судалж, суралцсан байх шаардлагатай төдийгүй IELTS, TOFEL, TOPIC, NAT TEST зэрэг шалгалт өгч, хэлний түвшнээ тогтоодог. Гэтэл манай улсад энэ төрлийн, стандарт бүхий шалгалт байдаггүй юм.  

Төслийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУБИС, АШУҮИС, Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Монгол хэлний төвийн судлаач багш нарын оролцоотойгоор хэрэгжүүлж гадаад хүн болон төрийн албан хаагчид монгол хэлний ямар хэмжээний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатайг олон улсын нийтлэг жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулж байна. 

Өөрөөр хэлбэл монгол хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшихийн тулд ямар хэв шинж, бүтэцтэй үгийг ойлгодог байхыг тодорхой болгох ажээ. 

 Дэлхийн 20 орчим оронд монгол хэл судлалаар бакалавр, доктор, магистрийн сургалт явуулдаг ажээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв