ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД Л “ХАДАНД АВИРАХ НЬ”

Халуун сэдэв 3 years, 7 months өмнө

Өнгөрөгч зун шатахууны үнэ 2 удаа нэмэгдэж нийт дүнгээрээ 600 төгрөгөөр өссөн. Үүний урхагаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт талийж иргэдийн авдаг цалин ёстой аманд ч үгүй хамарт ч үгүй гэдэг болоод байна. Уг нь эрх баригчид энэ есдүгээр сард шатахууны үнийг 200 орчим төгрөгөөр бууруулах тухай ярьж байсан ч асуудал харин эсрэгээрээ эргэв. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ихэнх шатахуун түгээх станцууд АИ-92 өгөхгүй амьтан хүнийг багагүй бухимдуулаад авсан. Гэтэл энэ нь даваа гарагаас зарим газар шатахуун литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэхийн дохио байж. Учрыг лавлавал хойд хөрш гэнэт нефть бүтээгдэхүүний экспортоо зогсоосонтой холбоотой аж. Хойд айл шатахууны цоргоо ийнхүү гэнэт хаасан нь нефть бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын адийн засагт хүчтэй цохилт болох төлөвтэй.  Хэдийгээр олон улсад цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч манай улс бензин хэрэглэхгүй болтол  хол зай байна. Мөн Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэр 2024 онд ашиглалтад орлоо гэхэд Хятадын Петро Чайна Дачин Тамсаг компанийн манайхаас олборлож буй түүхий газрын тосыг ямар гэрээ хэлцэлээр авах талаар эртнээс яриа тохироо хийхгүй бол эзэн нь атлаа элгээ тэврээд халаглаад зогсож байж мэдэш гэдгийг одооноос бодох л ёстой асуудал.   

 

Одоогоор сэтгэгдэл алга байна