НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН Ч ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Манай улс энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөг эхний найман сарын үзүүлэлтээс харахад 40 орчим хувьтай гарсан ч, 472.1 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь 55 хувийн хувийн биелэлттэй байна.

Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж байгаа үзүүлэлт юм.

 

Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан шалтгаан нь дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас хилийн боомтуудад хязгаарлалт тавьж байсантай холбоотой.

Хамгийн сүүлд, наймдугаар сарын сүүлээр гэхэд цар тахлын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал тавьж, нүүрсний экспорт тасалдахад хүрч байв. Харин хоёр тал тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна