ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН НЬ “ШҮҮГДДЭГ” БАЙХ НЬ ШУДАРГА БУС

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Авлига хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх гол арга бол мэдээлэл. Гэтэл манайд мэдээлэл өгсөн хүн нь “матаач” гэгдэн адлагдаж, авлигач, хууль зөрчигч нь хуулийн дээр дэвслэн маадайж үлддэг байдал нийгмийн хорт хавдар болсон. Энэ бүхнийг өөрчлөхөд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл чухал үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Олон жил хүлээгдсэн энэ хуулийн төсөл Засгийн газар, УИХ дээр очоод гацчихгүй бол нийгмийн идээ бээр болсон авлигыг шахан зайлуулахад үнэхээр ус агаар шиг ашиг хэрэгтэй. Хуулийн төслийн анхны үзэл баримтлалаар бол нийтийн эрх ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах заалтууд тусгагдаад байна. Өөрөөр хэлбэл шүгэл үлээгчийг өөрийг нь “шүүдэг”, буруутгадаг гажуудлаас салж, түүний эрхийг хамгаалдаг эрх зүйн “бамбай” тай болох нь энэ хуулийн гол амин сүнс гэж үзэж байгаа юм. Тэгж байж эрх мэдэлтний хууль бус үйлдлийг мэдсээр байж “нүдээ аниад өнгөрдөг” байдал алга болно гэж найдаж байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна