АРХИВГҮЙ ТӨР ОЙ САНАМЖАА АЛДСАН ХҮНТЭЙ АДИЛ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар төрийн архивуудын улсын үзлэгийг энэ оны 3, 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Архивын ерөнхий газрын дарга төрийн 37 архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлал, хуваарийг баталсан байна.

 

Тус улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр /2021.09.06/ Увс, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлжээ. Үзлэг зүгээр нэг үзээд өнгөрөх биш монгол төрийн ой санамж болсон архивын арчлалт хамгаалалтад хяналт тавьж, Архивын тухай хуулийн хэрэгжилтийг чанд мөрдүүлэхэд чиглэж байгаа юм.Улсын үзлэгийн нэгдсэн дүн 2021 оны 12 дугаар сарын 25-нд гарах аж.

Одоогоор сэтгэгдэл алга байна