Цагаачлахын тулд солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн АМЬДРАЛЫН ТҮҮХЭЭС

Дэлхийд 3 years, 8 months өмнө

Гэрлэлтийг Өмнөд Солонгост нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж авч үзэх нь бий.

1990 оноос тус улсын Засгийн газраас ганц бие эрчүүд буюу нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг эхнэргүй эрчүүдийг гадаад хүнтэй гэр бүл болохыг дэмжих бодлого боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

Гэхдээ харийн хүнтэй гэр бүл болохоор зорьж ирсэн цагаач бүсгүйчүүдийн амьдрал тийм ч амар биш. Зарим нь гутаан доромжлолын бай болж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон тохиолдлууд ч байдаг.

Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь хэлийг нь мэдэхгүй ч Солонгост амьдрахаар ирдэг. Гэхдээ айлын гэргий болохоор эх орноосоо гарсан цагаач бүсгүйчүүд Өмнөд Солонгосын нийгэмд өөрсдийн гэсэн чухал байр суурийг эзэлдэг болжээ.

Ингээд цагаач эхнэрүүдийн амьдралын түүхээс хуваалцъя.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ

Ким Хана солонгос хүн биш ч төрийн албанд ажилладаг. Ким Хана солонгос хүн биш ч төрийн албанд ажилладаг.Ким Хана Непалд авга эгчийнхээ зохион байгуулсан болзоонд очсоноор нөхөртэйгөө анх танилцжээ. Ингээд гурав хоногийн дотор тэд гэрлэх тухайгаа ярилцаж, тэр жилдээ бүсгүй Өмнөд Солонгост амьдрахаар нүүсэн аж.

Балбын залуучууд гэрлэх болон ажил хийх гэсэн шалтгаанаар гадаад улсыг зорихыг хүсдэг ч тэдний боломж нь хязгаарлагдмал байдаг тухай Ким Хана ярьжээ. Өдгөө 11 жилийн дараа тэрээр солонгос хүн биш ч Цагдаагийн албанд зүтгэх офицер болж чадсан байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна