СГЗ Г.АКИМ ШИЛДЭГ ОРЧУУЛГЫН "БИЛЭГТ ГҮҮШ" ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Бусад 3 years, 10 months өмнө

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам “Билэгт гүүш” шилдэг орчуулгын шагналыг 2015 онд бий болгосон. Хоёр жил тутамд олгодог уг шагналыг энэ жилээс МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгожээ. 

Энэ жилийн "Билэгт гүүш"-ээр Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким тодорч, удаах байрыг орчуулагч Л.Алтангэрэл, М.Батбаяр нарын бүтээл эзэлжээ.

Уралдаанд 2019 оны долоодугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном бүтээлийг оролцуулсан юм.          

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв