Үл хөдлөх хөрөнгийн Durst Organization компанийн эзэн, тэрбумтан Роберт Дерстийг найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноолоо.
Хэрэг явдал 2000 онд Калифорни мужийн Беверли Хиллзд болсон аж. Дерст HBO сувгийн "Тэрбумтны нууц" баримтат цувралд оролцох үеэр санаандгүй хийсэн гэмт хэргээ дэлгэж орхижээ. Улмаар 2015 онд Шинэ Орлеанаас баривчлагдсан юм.
Найз бүсгүй Сьюзен Берманыг хөөсөн хэргээ хүлээсэн 78 настай тэрбумтныг Нью-Йоркийн прокурорууд 1982 онд сураггүй алга болсон эхнэрээ хөнөөсөн хэрэгт мөн буруутгахаар зэхэж байгаа гэнэ.
Одоогоор сэтгэгдэл алга байна