УРГАЦ ХУРААЛТАД 11 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Улсын хэмжээнд үр тариа хураалт 52.3 хувь, төмс хүнсний ногоо хураалт 77.3, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа талаар  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 310 мянган тонн үр тариа, үүнээс 290 мянган тонн улаанбуудай, 145 мянган тонн төмс, 92 мянган тонн хүнсний ногоо, 86 мянган тонн тэжээлийн ургамал, 16 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. 

Энэ жилийн шинэ ургацаас хөдөө аж ахуйг дэмжих салбаруудад 90.4 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлжээ. Ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв