ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох эмнэлгийн ор зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарсан баг гаргаж эмчилгээний ор нэгдсэн зохион байгуулалтад орсноор нэн шаардлагатай иргэдийг эрэмбэлэн ангилж хэвтүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийн ихэнхийг эмнэлэгт хэвтүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Ковид19 халдвараар өвчилсөн 20 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 орчим хувь нь хүнд хүмүүс байна. Дэлхийн дахинд бол эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Харин манай улсад хүнд, хөнгөн, хүндэвтэр гэсэн ангиллын хүмүүсийг бүгдийг нь хэвтүүлэн эмчилж байгаа учир ачаалалтай байна. Нийслэлийн өнөөдрийн тохиолдлын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжиж, буурах хандлага ажиглагдаж байна" гэлээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна