Ж.БАТСУУРЬ, Б.БЕЙСЕН НАРЫГ АН-ААС ХӨӨХ ҮҮ

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

М.Тулгат даргатай Ардчилсан намаас намын дүрмийн өөрчлөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, намын дарга асан С.Эрдэнэ нар энэ үеэр "Ц.Туваан нь намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгад үйлчилсэн заалт оруулсан учраас өнгөрсөн наймдугаар сард намаас дөрвөн жилийн хугацаанд хөөх шийдвэр гаргасан юм. Тухайн үед намын дүрмийн бүртгэлтэй холбоотой шүүхийн асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажаагүй байсан юм. Харин саяхан Захиргааны хэргийн шүүхээр АН-ын дүрмийн асуудал шийдэгдсэн тул Ц.Тувааныг хөөсөн шийдвэрийг УИХ дахь намын бүлэгт танилцуулсан. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард Ц.Тувааныг намаас хөөх шийдвэр гаргахдаа УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нар сануулах арга хэмжээ авсан. Өнөөдөр АН-ын удирдлагын баг хуралдаж, Б.Бейсен, Ж.Батсуурь нар нь АН-д байх ёстой юу, үгүй юү гэдгийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөнд байдаг АН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр бусад гишүүдээ Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд гарын үсэг зуруулахгүй байх, бүлгийн даргын албан тушаалыг булааж авах оролдлого хийж байгаа" гэлээ. 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв