ЕВРОПТ БАЙГАЛИЙН ХИЙН ҮНЭ ДАХИАД ӨСЛӨӨ

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Эрчим хүчний хямрал нүүрлээд буй Европт байгалийн хийн үнэ нэмэгдэж мянган шоо метр нь 1200 ам доллар давлаа. Лондоны түүхий эдийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар Европ дахь хийн үнэ 1230 долларт хүрсэн юм.

Түүнчлэн Нидерландын TTF бирж дээр байгалийн хийн 11 дүгээр сарын фьючерсийн үнэ мянган шоо метр тутамд 1229.4 доллар болж өсжээ.

Аравдугаар сарын 6-ны арилжаагаар байгалийн хийн үнэ 1900 доллараас давж түүхэн дээд амжилтыг тогтоосон ч аажмаар ханш буурч эхэлсэн. Европын зах зээл дээр үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь хий нөөцлөх агуулах сав багассантай холбоотой гэж тайлбарлаж буй.

Үүний өмнө ОХУ -ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Европын түншүүд хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтээ Засгийн газарт хараахан ирүүлээгүй байна гэж мэдэгджээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв