ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ ХӨГЖЛИЙН ТӨСӨВ ГЭЖ НЭРЛЭВ

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Манай улс ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Засгийн газрын хувьд 2022 оны төсвийг эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв гэж үзэж байгаа юм

Уул уурхайгаас гадна боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, мэдээлэл, технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж үзэн төсвийн төслийг боловсруулжээ. Тухайлбал Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг зорьж байна гэлээ. Түүнчлэн Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно гэдгийг мэдэгдлээ. Тэрчлэн Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлэх,  Чойбалсан-Хөөт, Бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана гэж хэллээ.. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв