Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна.
Харин манай улсын тухайд энэ оны 2 дугаар сарын 23-наас эхлүүлсэн бүх нийтийн вакцинжуулалтын үр дүнд нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулаад байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Одоогоор манай улс 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.
Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэний амь нас бодит эрсдэлд орох байсныг Засгийн газрын тэргүүн сануулж өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлэв.
Одоогоор сэтгэгдэл алга байна