84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН УРД ТАЛЫН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

Иргэдийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган тохижилтын ажил хийжээ. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас иргэд зорчиход хүндрэлтэй байсан байна. Иймд тэнд байсан гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижуулжээ. Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн нь энэ юм. БЗД энэ онд нийт 400 орчим гарааш, хашаа, хайсыг буулгаж, газар чөлөөлсөн бол ирэх жил энэ ажлаа эрчимжүүлж 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөөд байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв