Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран зохион байгуулж буй "Үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийн эхний барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах лигт 56 бөх зодоглох юм. Мэргэжлийн лигт барилдах 56 бөхийг сонгохдоо МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаажээ.
Олон улсын мэргэжлийн спортуудын жишгээр онооны самбар, тогтсон хугацаатай лиг сар бүр цувралаар зохиогдох бөгөөд барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж, шууд хасагдах журмаар ялагч тодорно. Ирэх бямба гарагт болох эхний тэмцээний оноолтыг танилцуулбал
Барилдааны дүрмээс дурдвал, давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно. Үүнд:
Өрсөлдөгч бөхийг шахаж барилдааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх, хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг газарт хүргэх, хайна болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноо өгөх хэлбэрээр бөх идэвхийн оноо авах юм. Харин бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар чансаа ахиж дараа дараагийн барилдааны оноолт тодрох юм.
"Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг" нь 10 төгрөгийн шагналын сантай.

Одоогоор сэтгэгдэл алга байна