Манай улсын нийт хүн амын 80 хувь нь өнөөдөр төрөөс ямар нэг байдлаар халамж хүртэж байна. Зөвхөн хүүхдийн мөнгөнд гэхэд жилд 1.4 их наяд төгрөг зарцуулж байгаа бол Цалинтай ээж хөтөлбөрт 92 тэрбум, хүнсний талонд 33.7 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэрт 194.5 тэрбум төгрөг зарцуулдаг ажээ. Энэ нь монгол хэмээх айл нийт төсвийнхөө 30 хувийг дан ганц халамжид зориулдаг гэсэн үг юм. Төрийн албанд ажиллаж буй 285 мянган хүний цалинд гэхэд 2.8 их наяд төгрөг өгдөг гэсэн статистик бий. Тиймээс Халамжаас-Хөдөлмөрт шилжиж, төрийн албаны данхар бүтцийг цомхон болгож зардлыг бууруулахад ирэх оны төсөв чиглэгдэж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна