Энэ онд манай улс 660 орчим мянган га-д тариалалт хийснээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан юм. Тэгвэл буудай хураалт 50 орчим хувьтай байна. Харин төмс, хүнсний ногооны 75 хувь, тэжээл, тосны ургамлынхаа 27 хувийг хурааж авчээ. Хур ихтэй, хүйтэн сэрүүн байснаас шалтгаалж ургац хураалтын ажил 15 хоногоор хоцорч яваа юм. Хэдийгээр 560 орчим мянган тонн хурааж авах ургацын урьдчилан бланс гарсан ч үрийн болон бусад буудайн хэрэгцээгээ хасаад хамгийн багадаа 344 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат хэллээ.
Манай дотоодын гурилын хэрэгцээ 308 мянган тонн улаанбуудай байдаг. Энэ жил ургацын га-гаас авах хэмжээ нийт нутгаараа сайн байгаа ажээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна