БАГШ НАР САЙН ХИЧЭЭЛЭЭ ҮНЭЛЖ, НЭМЭЛТ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛНО

Чухал мэдээ 3 years, 10 months өмнө

БШУЯ-наас багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүрээнд Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн сурагчдын хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд танхимаар нөхөх чиглэлд ажиллаж байгаа юм. Салбарын яам багшийн нэг хичээлийг үнэлэн авч medle.mn цахим платформд байршуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд чадварлаг багшийн хичээлийг цахимаар үзэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас багш нарын хувьд сайн хичээлээ үнэлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд салбарын дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлж буй. Эрх зүйн шинэчлэлээр багш нарын хуримтлалын сан, нийгмийн баталгаа, эрүүл мэнд, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг, сурч хөгжих зэрэг олон асуудал шийдэгдэх юм.

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв