Өчигдөр Улиастай, Тосонцэнгэл чиглэлийн 67 км замын хучилт бүрэн дуусаж УБ хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Ингэснээр 21 аймгийг нийслэлийн хатуу хучилттай авто замаар холбох ажил Завхан аймгийг холбосноор бүрэн дуусаж байна. Монголд анх удаа бүрэн хатуу хучилттай давааны замын ажлыг амжилттай гүйцэтгэсэн нь энэ юм. Ийнхүү зам муудлаа Завхан орлоо, улам муудлаа Улиастай дөхлөө гэдэг хэлц үг түүх болон үлдэж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна