Торниун алим намар тарихад анхаарах 13 зөвлөгөө:
1. Газраа 5х6 харьцаатай нүхээ ухна. Нүхний хэмжээ 1м диаметртэй, доош 70 см гүн.
2. 30 кг хонь ямааны бууц, 2 хүрз сангас өнгөн хэсгийн ялзмаг сайтай хөрсөнд сайн холино. Бууцны хэмжээний шороог доороос гарснаас үлдээнэ.
3. Нүх чинь хуурай байвал ус хийж хонуулна. Чийгтэй бол хэрэггүй.
4. Хольсон шороогоо яг хөрстэй нь тэгшилж гишгэж нягтруулна.
5. Алимны модоо хүлээж аваад 4 цаг усанд үндсийг нь дүрж тавина.
6. Өнгөн хэсгийн 20 см шороог малтаж нүхээ бэлтгэнэ.
7. Модныхоо уяаг султгана.
8. Ертөнцийн зүгээр хойд зүгийг чиглүүлэн, 20 градус налуу тарина.
9. Тарихдаа залгаасыг аль болох дээд талд юм уу, хажуу талд гаргаж, салаа мөчрийг хөрсөнд тэгш байхаар тарина. Харин хүзүүвч ээ сайн харж энд ямар төвшинд байсан тэр хэмжээнд суулгана. Хүзүүвч гэдэг нь үндэс, газрын өнгөн хэсэгт ил орших гол иш хоёрын зааг шүү дээ.
10. Тогоог 2м диаметртэй хийгээд 80аас 100 л усаар маш сайн услана.
11. Арван сарын 5 наас 15 ны хооронд торниун алимны модон дээрээ өвс, сүрэл тавиад, болж өгвөл тааран уут дэвсээд, хажуу талаас нь заавал чийгтэй шороогоор 5 аас 10 см зузаан хучиж өвөлжүүлнэ. Хүрзээр зөөлөн цохиж нягтруулж.
12. Хавар 5 сарын 5 наас 15 ны үед тааран уутнаасаа татаж шороог хуучин нүхэнд нь хийж тэгшилнэ.
13. Алимныхаа модыг гадаслаж, хэлбэржүүлэн зуны турш арчилна.
Цас орсон жил бэсрэг алимыг цасаар маш сайн овоолж өвөлжүүлнэ. Цас багатай өвөл бол өтөг бууцаа эргэн тойрон сайтар тарааж асгаад мөс тавих хэрэгтэй. Харин мөс байхгүй говийн нөхцөлд бол ус хийхээс өөр аргагүй аж.
Хамгийн эрсдэл багатай алим бол торниун алим бөгөөд намар цэнэг усыг нь өгөөд хучиж өвөлжүүлэх учир чийгээ сайн хадгалдагаас гадна, туулай мал идэхгүй өвөлждөг байна.Говьд бол 4 сар гаргаад л цэнэг усалгааг хийх хэрэгтэй бөгөөд газрын чийгээ байнга харж, хатаачихгүйгээр усалгаагаа хийж байх нь чухал гэж зөвлөж байна.
Дашрамд дурдахад Булган голын алим ХХК энэ амралтын өдрүүдэд нийслэлийн БГД-т Төмөр замын эмнэлгийн эсрэг зүүн талд монголд нутагшаад 62 жил болсон 1.6 м-ээс дээш өндөртэй торниун том алимны 3 сортын суулгацыг 45 мянган төгрөгөөр, 1.3 м-ээс дээш өндөртэй бэсрэг алимны 3 сортын суулгацыг 40 мянган төгрөгөөр, 1м өндөртэйг нь 35 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Та алимны мод тарихаар шийдсэн бол 9943-0327 дугаарын утсаар холбогдоорой.
Одоогоор сэтгэгдэл алга байна