Уул уурхайн экспортын тээврийн жолооч нарыг 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Цагаан хад суурьшлын бүсийн иргэд, экспортын тээврийн жолооч нийлсэн 18600 орчим иргэнийг Коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцины 1, 2 дугаар тунд хамруулжээ. Одоогоор нүүрс тээврийн жолооч нарыг вакцины нэмэлт 3 дугаар тунд хамруулах ажил ид явагдаж байна. Цагаан хад суурьшлын бүсийг ногоон бүс байлгах зорилгоор Гашуунсухайт боомтын төрийн гурван байгууллагын 99 албан хаагч 23 цэгт пост байгуулан Зэвсэгт хүчний 50 цэрэгтэй хамтран 24 цагаар ээлжээр эргүүлээр ажиллаж байна.
Мөн нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод хийсэн шинжилгээгээр Коронавирусын халдвар илэрч тээвэрлэлт зогсох эрсдэл үүсэж байгаа тул жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “Битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байгаа юм. Үүнийгээ жолооч нар “бөмбөлөг” хэмээн нэрийджээ. Хэрэв битүүмжилсэн багийн нэг жолоочоос халдвар илэрсэн тохиолдолд тухайн багийн жолооч нарыг бүгдийг нь Цагаанхад суурьшлын бүсээс гаргах арга хэмжээг авдаг байна. Өнөөдрийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна