​Т.Ням-Очир: Зургаан настнуудыг хаягийнх дагуу цахимаар бүртгэж, сургуулиудад шууд хуваарилна

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

БШУЯ-аас нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэхтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2021-2022 оны хичээлийн жилд 718817 хүүхэд ЕБС суралцана. Үүнээс бага ангид 378 мянга гаруй, дунд ангид 236 мянга гаруй, 103 мянга гаруй хүүхэд суралцахаар байна. Мөн нэгдүгээр ангид энэ жил 81 мянга гаруй хүүхэд элсэн суралцах төлөвтэй байна. Энэ жил бүх аймаг, дүүрэгт цахим элсэлтийг зохион байгуулна.

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг цахимаар бүртгэхээр бэлдэж байна. Өмнө нь туршилтын журмаар бүртгэж байсан. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ цахим санд байршуулж, сургуулиа сонгон бүртгүүлдэг байсан. Харин одоо бол улсын бүртгэлийн системд үндэслэн зургаан настай хүүхдийг сургуульд нь шууд хуваарилна. Бүртгэлийн ажлыг наймдугаар сарын 4-нд эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэл болон арван аймгийн хамран сургах тойрог бэлэн болсон. Эдгээр газрын хүүхдүүд шууд оршин суугаа хаягийнхаа дагуу сургуульдаа хуваарилагдана гэсэн үг. Хаягийн зөрчилтэй байвал гараад ирнэ. Одоогоор 180 хүүхэд хаяг нь тодорхойгүй байгаа. Тэднээс бусад хүүхдүүд найман сарын 16 гэхэд хуваарилагдсан байна. Үүнээс хойш эцэг эхчүүд системд хандаж, бүртгэлээ баталгаажуулна. Ингэсний дараа сургуулиуд бүртгэлийн дагуу анги, бүлэгт хуваарилна.

Энэ удаад цахим бүртгэл, хуваарилалт амжилттай болбол цаашид цахимаар шийдэж байх болно. ЕБС дээр элсэлтийн комисс байгуулагдана. Тэр нь хаягийн тодорхойгүй хүүхдүүдийг мэдээллээр хангахад туслах юм. Эцэг эхчүүд сургууль дээр ирж хоёр ажил удах шаардлагагүй" гэлээ. 

Одоогоор сэтгэгдэл алга байна