Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан байна. Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сараас 18-аас дээш насны иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийж байгаа юм. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа юм. Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд олон ажилтантай байгууллага, их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна