Сөрөг хүчин байтугай “хөрөг” хүчин ч байж чадахаа байсан АН саяхан дотроо учраа ололцсон тухай сүржин мэдэгдэж олон ч хүнийг баярлуулсан. Баярлахаас ч өөр арга байсангүй. Үнэндээ АН 2 толгойтой болж хоорондоо учраа олохоо больсон нь МАН дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхэд том далим болсон. Тиймээс АН эвээ ололцож нэгдэх нь өнөөгийн нийгмийн нэг ёсны захиалга болчихоод байлаа. Ядаж л энэ удаагийн нөхөн сонгуульд буурал үст баатараа гаргаад ирвэл “ёрын муу 13” бүл нэмж 14 үүлээ болж парламентын танхимд цуурайтах дуу нь чангарахад хүч нэмэх юм. Гэвч АН-ынхан эвлэсэн гэх мэдээ бодит нөхцөл байдлаас хол зөрүүтэй байна.
Баримт дэлгэе. Энэ аравдугаар сарын 04-нд Ардчилсан намаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанд хаягласан нэгэн албан бичиг явуулж. Тэрхүү албан бичигтээ Ардчилсан намын улсын буртгэлийн гэрчилгээг ирүүлэх талаар нөхөр Ц.Туваанаас тулган шаардсан байх аж. Мөнөөх бичигт “...Ардчилсан намын дарга С.Эрдэнээс 2020 оны 07 дугаар сaрд АН-ын Их хурлаар сонгогдон томилогдох шинэ даргад гардуулан өгүүлэхээр, зөвхөн хадгалах чиг үүргийг сануулан АН-ын тамгыг улсын буртгэлийн гэрчилгээний эх хувийн хамт Танд хүлээлгэн өгсөн. Гэвч та АН-ын тамгыг еер зорилгод ашиглаж, дүрмийн бус үйл ажиллагаа удаа дараа явуулcaн тул намын тамгыг буцаан өгөхийг шаардаж, улмаар албан шаардлага хүргүүлсзн. Хүндэтгзн үзэх шалтгаангүйгээр буцaан өгөөгүй тул үрэгдүүлсэн гэж үзэн, холбогдох хуулийн дагуу тухайн тамгыг xүчингүйд тооцуулан, шинээр тамга гарryулсан болно. Цаашид намын үйл ажиллагааг хэвийн явуулахад АН-ын улсын бүртгэлийн гэрчилгэзний эх хувь зайлшгyй шаардлагатай байх тул 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор эргүүлзн хүлээлгэн өгнө үү. Энэхyy шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд намын улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устгасaн гэж узэн Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авахаас гадна баримт бичгийг нууcaн, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Зерчлийн болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу хууль хяналтын байгууллагад гомдлоо гарган шалryулах болохыг танд уpьдчилан мэдэгдэж байна. Нөгөөтэйгүүр намын баримт бичгийг хүлээлгэн өгөөгүйгээс үүсэх эдийн болон эдийн бус гэм хорын хохирлыг ч бид тооцож, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юм. Улс оронд үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хямpал, хүндрэлтэй нөхцөл байдлуудыг даван туулахад Ардчилcaн намын үүрэг, оролцоо ус агаар мэт хэрэггэй байгаа энэ цаг үед намынхаа үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, ардчилал, шударга ёсны эсрэг уйл ажиллагаа явуулахгуй гэдэгт тань итгэж байна. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд” гэсэн байх аж.
Эндээс үзэхэд чононд хонь хадгалуулж тамгаа алдсан АН шинэ тамга хийлгэсэн ч өнөө хэр намын гэрчилгээгээ “тугаа алдсан жанжин” шиг Ц.Туваанд алдчихаад сандарч байгаа бололтой. Тиймээс мань хүнд намын гэрчилгээг энэ сарын 10-ны дотор эргүүлэн өгөх тулган шаардах явуулсан нь энэ болж таарлаа. Энэ бүхэн ил харж инээлдсэн АН-ынхан буруу хараад уйлаантай, будилаантайхан байгааг илчилж орхив.
Одоо албан бичигт сүржин дурдсанчлан нөхөр Ц.Туваан намынхаа үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж АН-ын гэрчилгээг элгэндээ тас тэврээд гүрийх үү, аль эсхүл гэм хийсэн хүүхэд шиг гэлбэлзсээр эргүүлж чимээгүйхэн өгөх үү гэдгээс АН-ын толгой хэд байх цаашдын хувь заяа хамаарах болчихоод байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна