Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн. Гашуунсухайтын боомт дахь чингэлэг тээврийн терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Тэгвэл “Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулжээ. Гэрээ ёсоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-иуд чингэлэгт терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болсон байна.
Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай юм. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8- 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна