Сайжруулсан шахмал түлшийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 128 борлуулалтын цэгээр түгээж эхэлсэн. Тэгвэл сайжруулсан шахмал түлшний эрэлт огцом нэмэгдэж дараалал үүссэнээс иргэдийг бухимдуулах болсон тул борлуулалтын цэгийн тоог 371 болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр иргэдэд чирэгдэл үүсэхгүй, дараалалд зогсох шаардлагагүйгээр сайжруулсан шахмал түлшээ худалдан авах боломжтой болно гэж үзэж байна. Цаашид борлуулалтын цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед 300 айл өрхийн дунд 1 борлуулалтын цэг буюу нийт 600 цэг ажиллуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 57 агуулахад нийт 71,109 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна