Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн. Одоогийн байдлаар Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 20 шахам хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан, цэргийн алба хаагч ургац хураалтад оролцож байгаа юм. Энэ жилийн тухайд тарианы чийгшил их байснаас шалтгаалж ургац хураалт 10 гаруй хоногоор оройтсон ч тариаланчид ангилан хадалт хийж байгаа аж. Улаан буудайн чанарын тухайд баруун бүсэд ургацын чанар сайн байгаа бол Дарханы хойд хэсгээр улаанбуудай чийгшил ихтэй байна. Энэ онд нийт 589 мянган тонн улаанбуудай хурааж авах төлөвлөгөөтэй бөгөөд дотоодын буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан баланс гарчээ. Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ургац хураалтын ажлыг бүрэн дуусгахаар зорьж байна. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр тариаланчид 50 орчим шинэ комбайн авсан нь ургац хураалтын ажилд чухал нөлөө үзүүлж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна