Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, индексийн урамшуулал олголоо. Төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулжээ. Нийсэлийн шилдэг сургуулиар Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг, 33, 97 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 2, 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 73, 20, 93 дугаар сургууль зэрэг 20 сургууль шалгарсан бол шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн 113, 110, 107, 112 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 28 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 64, 213, 136, 63 дугаар цэцэрлэг зэрэг 20 цэцэрлэг шалгарсан байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна