Дэлхий дахинд эх орноо сурталчлан таниулж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдол, үлгэр дуурайллыг үзүүлсэн Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар,
Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа нарт тус тус орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.
Мөн Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаад 15 сая төгрөг, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгад 15 сая төгрөг, Пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж тус тус гардуулсан байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна