МОНГОЛ ТӨРД ТУНИРХСАН С.МОЛЛАЙ БАЙРТАЙ БОЛОВ

Чухал мэдээ 3 years, 11 months өмнө

“Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, монголчуудыг огшоосон Сайед Моллай одоогоос нэг сарын өмнө “Монголын Засгийн газарт машид гомдсон” хэмээн UBN.mn сайтад ярилцлага өгч байв. Тэрээр “Монголын төр засгийн удирдлагууд, Монголын үндэсний олимпын хорооны зүгээс олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээндээ яагаад ч юм намайг уриагүй. Би зочид буудлынхаа өрөөнд хүндэтгэлийн арга хэмжээндээ намайг урих байхдаа хэмээн өдөржин хүлээсэн ч надтай холбогдоогүй. Мөн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа орон сууц өгсөн мөртлөө надад өгөөгүйд гомдолтой байна. Надад ямар ч орон сууц өгөөгүй мөртлөө өгсөн мэтээр худал мэдээллийг цахим сүлжээнд цацаж байгаад гомдсон” хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч тэр арай л түргэдсэн бололтой. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллайд орон сууц, 60 сая төгрөг гардуулсан байна.

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв