“ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧДЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Чухал мэдээ 3 years, 11 months өмнө

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш хагас зууны дараа, цар тахлын үед зохиогдсон “Токио-2020” зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Амаргүй сорилт дундаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсанд Ерөнхий сайд баяр хүргэлээ.


Сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан үндэсний таван хороо байгуулсны нэг нь Олимпизмийг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх хороо юм. Энэ хүрээнд Монгол Улсад олимпизмийг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй, боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглээд олимпын тамирчдыг энэ хорооны ажилд манлайлан оролцохыг урилаа.  Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай асуудлуудыг Засгийн газар анхаарч дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.      
Монгол Улсын Засгийн газраас үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөл, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд дурдаад Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг олон удаа эгшиглүүлэн Төрийн далбаагаа мандуулахын ерөөлийг дэвшүүллээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв